Богино тайлбар
Үйлдвэрлэгч: Арабын Иордан улс.
Зориулалт: Төмсний арвин ургац өгөх боломжийг хангадаг микроэлемент агуулсан өндөр чанарын нийлмэл бордоо.
Агууламж: Азот 14%, Фосфор 25%, Кали 13%, Хүхэр 12,5%.
Булцууг жигд томруулах Фосфор агуулсан. Хүчиллэг бордоо тул навчны шингэлтэд маш сайн нөлөөлдөг. Бусад бодистой хольж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
Хэрэглэх тун, норм: 10кг/га 200-300литр усанд найруулж навчинд шүрших хэлбэрээр хэрэглэнэ. Ургалтын хугацаанд нийт 3 удаа хэрэглэнэ: 1.Тарьснаас хойш 35-40 хоногийн дараа 6р сарын 10нд, 2.Бундуйжилтын үед 6р сарын 20нд, 3.Булцуу томрох үед 6р сарын 30нд.