АДУУНЫ ЭРҮҮЛ МЭНД, ДАРХЛАА ДЭМЖИГЧ САРМИСНЫ НУНТАГ
Дархлааны системийг дэмжин бодисын солилцоог эрчимжүүлэх, амьсгалын замын үйл ажиллагааг дэмжих, хоол тэжээлийн дуршил нэмэгдүүлэх нянгийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэл.
- Идээт болон бусад үрэвсэл намжаах
- Амны хөндийн нян, бактери устгах
- Судасны хана хатуурахаас сэргийлэх
- Ханиад болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, эмчлэх
- Амьсгал задлах
- Зуны улиралд ялаа, шумуул дайжуулах үйлчилгээтэй сармисны нунтаг юм.
НАЙРЛАГА: 100% цэвэр сармис
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН: Өвөл, хаврын улиралд болон дасгал сургуулилт, уралдааны үед өдөр бүр тэжээлд хольж өгнө.
- БҮХ АДУУНД: 20-40 гр (1-2 халбага)
АНХААРУУЛГА:
- Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
- Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.