You are currently viewing Mobedust 5%

Mobedust 5%

НАЙРЛАГА: Малатион

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Үхэр, адуу, ямаа, тэмээ, туулай, нохой, муур болон шувууны бөөс, ширх, хачиг, хүрд хорхой, хонины гуур, саркоптоз,  хамуу,  шар хуурс  мөн  өтсөн малын өтөнд, мал амьтны хашаанд цацаж хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Суга, цавь, үе, арьсны нугаларсан хэсэгт болон биеийн  дээгүүр нурууг дагуулж зөвхөн гадуур цацаж хэрэглэнэ.

Мал, амьтдад – 50грамм ( нүдэнд хүргэж болохгүй)

Шувуунд –  15грамм ( далавчин дор)

Ферм, малын хашаа саравчинд хэрэглэхдээ паразит өсөж, үржих тохиромжтой орчин болох булан, тохойд сайтар хэрэглэнэ. Ингэхдээ 1 метр квадратад 75-125 гр- аар тооцож хэрэглэн.

АНХААРУУЛГА: Туршилтаар зөгий болон загасанд хортой нөлөөтэй байсан.

  • Нүд, ам, арьс болон шууд амьсгалж үл болно.
  • Тухайн эмийг бодисыг хэрэглэхээс өмнө заавал хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх шаардлагатай. Үүнд: бээлий ажлын хувцас, гутал, маск гэх мэт.,
  • Эмийн бодисыг хэрэглэж байх үед тамхи татах, хоол идэхийг хориглоно.
  • Ядарсан, өвчтэй, тамир муутай, төл малд хэрэглэж болохгүй
  • Усны эх үүсвэр, худаг цооногийн ойр орчим хэрэглэж болохгүй
  • Хэрэглэсэн савыг заавал устгалд оруулна.

Анхан шатны тусламж:

  • Хэрэв нүдэнд орсон тохиолдолд 15 минутын турш усаар тасралтгүй зайлах
  • Арьсанд хүрсэн тохиолдолд сайтар савандаж угаах
  • Амьсгалын замаар эмийн бодис орсон тохиолдолд цэвэр агаар амьсгалах, хүнд тохиолдолд хүчилтөрөгчийн хиймэл амьсгал өгөх
  • Хоол боловсруулах замаар орсон тохиолдолд хуруугаа амруу хийж бөөлжүүлэх замаар эмийн бодисыг гадагшлуулах, шаардлагатай бол ходоод угаах

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

Маханд: 7 хоног

Сүүнд: Хадгалагдахгүй

Хариулт үлдээнэ үү