You are currently viewing OXITETRACICLINA 200 L.A. (100ml)

OXITETRACICLINA 200 L.A. (100ml)

ӨРГӨН ХҮРЭЭНИЙ, УРТАСГАСАН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ АНТИБИОТИК

НАЙРЛАГА: Окситетрациклин гидрохлорид

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • ҮХЭРТ: Халдварт халуурал, тэжээл боловсруулах замын эмгэг, халдварт пневмони, сав, дэлэнгийн үрэвслийн үед
  • ГАХАЙД: Уушиг гуурсан хоолойн халдвар, тэжээл боловсруулах замын халдвар, савны үрэвсэл, пастераллёз, үений үрэвсэл болон сав дэлэнгийн үрэвсэлт хам шинжийн үед.
  • ХОНЬ, ЯМААНД: Амьсгалын замын халдвар, тэжээл боловсруулах замын халдвар, халдварт хээл хаялт, пиелонефрит болон бруцеллёзын халдварын үед тус тус хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

Үхэр, хонь, ямаа болон гахайд 10кг амьдын жинд тутамд 1 мл-ээр тооцож өдөрт нэг удаа булчингийн гүнд тарьж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд 72 цагийн дараа давтан тунг тарина.

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Бөөрний эмгэгтэй мал амьтан болон нэг сартай мал амьтанд хэрэглэж болохгүй.
  • Өндөр концентрацтай идэвхтэй найрлага бүхий удаан үйлчилгээтэй бэлдмэл нь тарьсан газар хавдах, эмзэглэх магадлалтай гэхдээ удахгүй өөрөө аяндаа зүгээр болдог.
  • Эмийг задалснаас хойш 28 хоногт хэрэглэж дуусга.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Маханд 22 хоног
  • Сүүнд 3 хоног (6 удаагийн саалт)

Хариулт үлдээнэ үү