You are currently viewing PROMECTINE 10mg/ml (500ml)

PROMECTINE 10mg/ml (500ml)

ИВЕРМЕКТИН АГУУЛСАН ТАРИЛГЫН БЭЛДМЭЛ

НАЙРЛАГА: Ивермектин

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Үхэр, хонь, ямаа, гахайн арьс үсэнд шимэгчлэгч (хачиг, хөх ширх, хамуу, шалз) болон ходоод гэдсэнд шимэгчлэгч бөөрөнхий хорхойнууд, уушгины хорхой, хамрын болон арьсны гуур зэрэг паразиттах өвчнүүдийн үед тарьж хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

  • Үхэр, хонь, ямаанд  50 кг амьдын жинд 1мл тооцож арьсан дор тарьж хэрэглэнэ.
  • Гахайд: 50 кг амьдын жинд 1,5мл тооцож арьсан дор тарьж хэрэглэнэ. 

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Хээлтэй малд төллөхөөс 60 хоногийн дотор хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Үхрийн маханд 37 хоног
  • Хонь, ямаа, гахайн маханд 28 хоног
  • Эмчилгээ хийсэн малын сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply