You are currently viewing OXYTETRAVET 20% LA inj (100ml, 50ml)

OXYTETRAVET 20% LA inj (100ml, 50ml)

БАКТЕРИЙН ГАРАЛТАЙ ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БЭЛДМЭЛ

НАЙРЛАГА: Окситетрациклин гидрохлорид

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Үхэр, хонь, ямаанд  дараах өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэнэ.

  • Хүйн болон үе мөчний өвчин / сохор догол /
  • Дэлэнгийн үрэвсэл
  • Сав, үтрээний үрэвсэл
  • Бактерийн гаралтай нүдний үрэвсэл
  • Амьсгалын замын үрэвсэл буюу уушгины үрэвсэл
  • Арьсны халдварт үрэвсэл
  • Хонины энзоот хээл хаялтын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Пастереллёз, маститис, метритис, үжлийн эсрэг үед хэрэглэнэ.

Окситетрафиклин нь антибактерийн идэвхийг удаашруулж, цусанд доод тал нь 4 өдөр хадгалагдана. 4-8 цагийн дараа цусанд хамгийн өндөр хэмжээтэй байна.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:  Булчингийн гүнд тарьж хэрэглэнэ.

Үхэр, хонь, ямаанд 10кг амьдын жинд тутамд 1 мл-ээр тооцож тарина. Эмчилгээг 3-4 өдөр давтан хэрэглэнэ.

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Адуу, муур, нохойд хэрэглэж болохгүй.
  • Хээлтэй малд хэрэглэснээр шүд өнгөө алддаг.
  • Эмийг задалснаас хойш 28 хоногт хэрэглэж дуусга.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Үхрийн маханд 28 хоног, сүүнд 21 хоног
  • Хонь, ямааны маханд 21 хоног, сүүнд 7 хоног

Leave a Reply