Булчинг хамгаалах, хөгжүүлэх, уралдааны адууны үзүүрийн суулт, цуцаа арилгах амин хүчлийн нунтаг
Optima BCAA нь гинжин амин хүчлүүд болох L-Valine, L-Leucine, L-Isoleucine болон L-Glutamine нарын өвөрмөц нэгдэл юм.
Адууны эрчимтэй дасгал сургуулилалт, сунгаа, уралдааны үед булрахгүй байх, булчингийн бүрэн бүтэн, эрүүл байдлыг хангах, холын зайн уралдаанд булчин ядарч, цуцахгүй байхад нэн тохиромжтой бүтээгдэхүүн.
- Булчингийн өсөлтийг дэмждэг
- Булчинг сүүн хүчлийн дутагдалд орохоос сэргийлдэг
- Булчинг ядаргаанд орж сульдахаас сэргийлдэг
- Булчингийн бэртэл, гэмтлийн эдгэрэлтийг хурдасгана
НАЙРЛАГА:
- L-Leucine – 5000мг
- L-Valine – 4200мг
- L-Isoleucine – 1800мг
- Кальцийн карбонат
- Декстроз
- Эрдэнэ шишийн цардуул
- Глютамин пептид
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН:
- Өдөр тутмын хэрэглээнд – 12.5 граммаар өдөрт 2 удаа тэжээлд хольж өгнө
- Сунгаа, уралдаанаас 4 хоногийн өмнө – 25 граммаар өдөрт 2 удаа тэжээлд хольж өгнө
- Сунгаа, уралдаанаас хойш 2 хоногийн дараа өгч эхэлнэ.
Тунлагч халбага нь: 12.5 граммын хэмжээтэй
АНХААРУУЛГА:
- Зааврын дагуу хэргэл
- Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй
- Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
- Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.