Промектин

Description

Олон улсын худалдааны нэр: Promectine injectable solution

Худалдааны нэр: Промектин тарилгын шингэн

Ерөнхий зүйл: 1мл-т 10 мг ивермектин агуулагдана.

Гол үйлчлэгч бодис: Ивермектин

Эм зүйн шинж: Гадна ба дотно шимэгчийн эсрэг үйлчилгээтэй.  

Гадаад байдал: Шар өнгөтэй, өтгөвтөр шингэн

Эмийн хэлбэр: Өтгөвтөр шингэн

Савлалтын хэмжээ: 10, 50, 100, 250, 500 мл-ээр полиэтилен саванд савлагдсан.

Үйлдлийн механизм: Үхэрт: Ходоод гэдэсний бөөрөнхий хорхой (бие гүйцсэн ба 4-р үелбэрийн авгалдай) Ostertagia ostertagi, O.Lyrata, Haeminchus placei trichistrongylus axei, T.Colubriformis, Cooperia oncophora, C.Punctata, C. Pectinata, Oesophagostomium radiatum, Bunostomum phlebotonum (бие гүйцсэн), Nematodirus helvetianus (бие гүйцсэн), N. Spathiger (бие гүйцсэн). Уушгины паразит: Dictyocaulus viviparua бие гүйцсэн 4-р үелбэрийн авгалдай. Эктопаразит (3-р үелбэрийн авгалдай) арьсны гуур hypoderma bovis, H. Lineatum Бөөсний төрөл: Lignonathus vituli, haematopinus eurysternus, solenopotes capillatus. Хамууны хачиг: Sarcoptes. scabiei, Psoroptes ovis (var. bovis) Гахайнд: Ходоод гэдэсний паразит (бие гүйцсэн ба 4-р үелбэрийн авгалдай): Ascaris. suum, Hyostrongylus,Rubidus, Oesophagostomum (бие гүйцсэн) Уушгины паразит: Metastrongylus spp. (бие гүйцсэн) Хачиг: Haematopinus suis Хамууны хачиг: Sarcoptes scabiei (var. suis) Хонинд:Ходоод гэдэсний паразит (бие гүйцсэн ба бие гүйцээгүй) Haemonchus contortus, Ostertagia, circumcincta, O. Trifurcata, Trichostrongylus axei (бие гүйцсэн), T. vitrinus (бие гүйцсэн), T. colubriformis, nematodirus fillicolis, cooperia curticei, oesophagostomum colombianum, O. venulosum, chabertia ovina, truchuris ovis (бие гүйцсэн). Уушигний паразит: (бие гүйцсэн ба бие гүйцээгүй) Dyctiocaulus filaria, protostrongylus rujesceus. Хамрын гуур: oestrus ovis (бүх шатны авгалдай) Хамууны хачиг: Sarcoptes svabiei, Psoroptes comunis (var. ovis)

Хэрэглэх заалт: Үхэр, хонь, гахайнд эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун хэмжээ: Үхэр, хонинд 50 кг амьдын жинд 1мл буюу 0,2мг ивермектин агуулагдахаар тооцож арьсан дор тарьж хэрэглэнэ. Гахайд: 50 кг амьдын жинд 1,5мл буюу 0,3мг ивермектин агуулагдахаар тооцож арьсан дор тарьж хэрэглэнэ.

Хориглох заалт: Вен судсанд болон булчинд тарьж хэрэглэхийг хориглоно. Тарилгыг хэрэглэснээс хойш үхрийн махыг 37 хоног, хонь, гахайн махыг 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ. Сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Тунг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.

Эмийн гаж нөлөө: Тодорхойгүй

Эмийн идэвхээ алдах хугацаа: Үйлдвэрлэснэээс хойш 3 жил

Үл нийцэл: Тодорхойгүй

Хадгалах, тээвэрлэх нөхцөл: 25оС хүртэлх температурт, хуурай газар нарны шууд тусгалаас хол хадгална.

Анхааруулга: Тарилгыг хэрэглэж байгаа үед тамхи татах, шингэн зүйл уух,  мөн гарт хүргэхийг хориглох ба хүргэсэн тохиолдолд сайтар савандаж угаана. Бүтээгдэхүүнийг нэр хаяггүй байлгах, санамсаргүй авч хэрэглэхээс болгоомжлох. Мөн бүтээгдэхүүнийг нүд салст бүрхэвч, шарх ба арьсны үрэвсэлд хэрэглэхийг  хориглоно. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.