АЙНИЛ

£1

 Олон улсын худалдааны нэр: Кetoprofen injectable solution

Худалдааны нэр:  Аинил тарилгын шингэн /Ainil/

Ерөнхий зүйл: 1млд 100 мг кетопрофен агуулсан тарилгын бэлдмэл

Гол үйлчлэгч бодис: Кетопрофен

Эм зүйн шинж: Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй.

Гадаад байдал: Өнгөгүй, тунгалаг шингэн

Эмийн хэлбэр: Шингэн

Савлалтын хэмжээ:  100 мл-ээр шилэнд савлагдсан.

Description

 

Үйлдлийн механизм:

Үхэрт: Үрэвслийн эсрэг, өвчин намдаах, сүүн тэжээлтэн амьтдын хаван /хөөлт/, хөхний булчирхайн үрэвсэлийн үед хэрэглэнэ.

Адуунд: Ясны өвчин, үе мөчний өвчин, арьсны үрэвслийн үед хэрэглэнэ.

Хэрэглэх заалт: Үхэр, адуунд эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун хэмжээ:

Үхэрт: 100 кг амьдын жин тутамд 3 мл буюу 3 мг кетопрофен агуулагдахаар тооцож вен судсаар буюу булчинд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг 1-3 өдөр үргэлжлүүлэн хийнэ. Адуунд: 1 удаагийн тун 45 кг амьдын жин тутамд 1мл буюу 2,2 мг кетопрофен агуулагдахаар тооцож вен судсаар тарьж хэрэглэнэ. Эмчилгээг 3-5 өдөр үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь араг яс, булчин ба үе мөчний өвчинд нөлөөлнө. Тухайн тунгаар гэдэс хүчтэй хатгах, коликийн шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэнэ.

Хориглох заалт:

Тарилгыг хэрэглэснээс хойш үхрийн махыг 4 өдөр хэрэглэхийг хориглоно. Сүүг хэрэглэхгүй. Адууны мах, сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Тунг хэтрүүлэн хэрэглэвэл хоолонд дургүй болох, бөөлжих гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эмийн гаж нөлөө: Тодорхойгүй

Эмийн идэвхээ алдах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг задалсан тохиолдолд 7 хоногийн дотор хэрэглэнэ.

Үл нийцэл: Хүчлийн хольц агуулсан эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.

Хадгалах, тээвэрлэх нөхцөл:

Бор шилэнд савлаж хайрцагт хадгална.

Анхааруулга:

Тарилгыг хэрэглэхдээ тухайн тунгаар болгоомжтой хэрэглэнэ.

Шприцыг бусад эмүүдтэй хольж хэрэглэж болохгүй. Хүүхдээс хол байлга.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.