Дельтафарм

£1

Олон улсын худалдааны нэр: Дельтамитрин/Deltamethrin

Худалдааны нэр:  Deltapharm 5 EC

Гол үйлчлэгч бодис: Дельтаметрин

Эм зүйн шинж:  Эктопаразит эсэргүүцэх бэлдмэл

Эмийн хэлбэр:  Эмульсждэг концентрат, шингэн

Савлалтын хэмжээ:  Төмөр саванд 1 литр савлагдсан.

Хэрэглэх заалт: Шалз, ширх, өт гэх мэт хонь, ямаа, үхэр, тэмээний гадна шимэгчдийн эсрэг хэрэглэнэ. Хлорид фосфор агуулсан шавьж устгагч олон янзын органик бодисууд мөн карбоны хүчил, бусад пирестроид бодис агуулсан шавьж устгагч бодисуудад тэсвэртэй болсон шавжуудын эсрэг хэрэглэхэд үр дүнтэй. Мөн малын хашаа саравчинд үүрлэдэг ялаа шавьжтай тэмцэхэд ашиглана.

Хориглох заалт: Зөгий, загасанд хортой.

Description

 

Хэрэглэх арга:  Үхэр, тэмээ 2000 л усанд 1 л хийж шүрших эсвэл 1000 л усанд 1 л-ийг хийж ваннанд угаана. Хонь,ямаа 1600 л усанд 1 л-ийг хийж угаана.

Адуу: 3000 л усанд 1 л хийж шүрших эсвэл угаана.

Малын хашаа саравч: 100 л усанд 1 л-ийг хийж хэрэглэнэ.

Хүчинтэй хугацаа:  Үйлдвэрлэснээс хойш 3 жил

Хадгалах нөхцөл:  Уг эмийн 250 С-аас доош температурт хадгална.

 Анхааруулга:

  1. Гадна шимэгчийг устгах эмийг заасан тун, зориулалтаар нь хэрэглэнэ.
  2. Уг эмийн савыг хүүхдээс хол байлга.
  3. 3. Эмийг хэрэглэх үед хамгаалалтын хувцас өмс.
  4. 4. Эмийг хэрэглэж байгаа үед юм идэж уух, тамхи татахыг хориглоно.
  5. 5. Савыг бусад зорилгоор хэрэглэхгүй байлгахын тулд зохих ёсоор устга.
  6. 6. Аппликаторыг хэрэглэж дууссаны дараа савантай усаар сайтар угааж цэвэрлэнэ.
  7. 7. Ажил дууссаны дараа гараа савантай усаар угаана.
  8. 8. Өвчтэй, сульдаж эцэж ядарсан төл малд хэрэглэж болохгүй
  9. Мах, сүүнд цээрлэх хугацаа байхгүй. Саалийн малд гаж нөлөөгүй.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ