Амоксивет

£1

Олон улсын худалдааны нэр: Aмоксициллин тригидрат / Amoxivet 20%

Эмийн найрлага тун хэмжээ: Нэг грамм тутамд 200 мг амоксициллин  агуулагдана.

Гол үйлчлэгч бодис: Амоксициллин

Эм зүйн шинж:  WP 001, Амоксициллин 3Н2О

Гадаад байдал:  Усанд уусдаг нунтаг

Эмийн хэлбэр:  Нунтаг

Савлалтын хэмжээ:  100 гр, 500 гр, 1кг савлагдсан.

Үйлдлийн механизм: Амоксициллин бол бета-лактам антибиотик бөгөөд  грам, эерэг ба сөрөг нянгуудыг устгах өргөн хүрээт үйлчилгээтэй .

Description

 

Хэрэглэх заалт: Грам эерэг, сөрөг нянгуудыг эсрэг өргөн хүрээтэй үйлчлэх бөгөөд тэжээвэр шувуу, тугалд амоксициллинд мэдрэмтгий бичил биетүүдээр үүсдэг халдвар болон амьсгал, шээс, тэжээл боловсруулах замын халдваруудыг эмчлэхэд хэрэглэнэ.

Хориглох заалт: Пенициллин, цефалоспоринд хэт мэдрэмтгий болох нь тогтоогдсон мал амьтанд хэрэглэхгүй. Бүдүүн тэжээлд орсон тугалд хэрэглэхгүй.  Мэрэгч амьтдад хэрэглэж болохгүй.

Эмийн гаж нөлөө: Тодорхойгүй

Хэрэглэх арга:  Үхэр, тэжээвэр шувуунд амоксивет 20%-ийг тэжээл, устай хольж амаар өгнө. Үхэрт: биеийн жингийн 45.5 кг-д 400 мг идэвхт бодис байхаар /45.5 кг биеийн жинд  2 г амоксивет 20% байхаар/ бодож өдөрт 2 удаа сүү эсвэл сүү орлуулагчтай хольж 3-5 хоног өгнө.  Шувуунд: 1 кг биеийн жинд 70 мг амоксивет 20%  байхаар бодож 5 хоног олгоно.

Хүчинтэй хугацаа:  Үйлдвэрлэснээс хойш 3 жил

Хадгалах  нөхцөл: Хуурай, харанхуй, 300С –ээс доош температуртай байранд хадгална.

Анхааруулга:  Махыг  5 хоног хүнсэнд хэрэглэхгүй.

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ