Альбендазоль 10%

£1

Олон улсын худалдааны нэр: Albendazol 10% Ganadexil

Худалдааны нэр: Альбендазол 10% ганадексил

Ерөнхий зүйл: 100 мл-т 10 г альбендазол агуулсан туулгын бэлдмэл

Физик, химийн үзүүлэлт:

Гол үйлчлэгч бодис: Альбендазол

Эм зүйн шинж: Паразитын эсрэг үйлчилгээтэй.

Гадаад байдал: Цагаан өнгөтэй өтгөвтөр шингэн

Эмийн хэлбэр: Шингэн

Савлалтын хэмжээ: 1000, 5000 мл-ээр савлагдсан.

Description

 

Үйлдлийн механизм: Альбендазол нь паразитын эсрэг үйлчилгээтэй бензимидазолын бүлэг юм.  Дараах өвчний үед хэрэглэнэ.

Үхэрт:

Ходоод гэдэсний нематод: Haemonchus contortus, Ostertagia ostertagi, Trichostrongylus axei, Trichostrongylus colubriformis, Cooperia oncophora, Oesophagostomum radiatum, Nematodirus helvetianus.

Уушгины нематод: Dictyocaulus viviparous

Цестод (туузан хорхой): Moniezai expansa

Элэгний нэг төрлийн шимэгч хорхой: Fasciola hepatica (бие гүйцсэн)

Гэрийн тэжээвэр амьтанд:

Ходоод гэдэсний нематод: Ascaridia gall, Syrgamus tracheae, Heterakis gallinae

Цестод: Railliatina tetragona, Railli celticillus

Хэрэглэх заалт: Үхэр, гэрийн тэжээвэр амьтанд хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун хэмжээ: 10 кг амьдын жинд 0,75 мл агуулагдахаар тооцож хийнэ. Шимэгчээр халдварлах, ходоод гэдэсний нематод, уушигний нематод, цестодоор өвчлөх үед хэрэглэнэ. 10%-ийн альбендазолоос 10кг амьдын жинд 1мл байхаар тооцон авч хэрэглэх. Элэгний нэг төрлийн шимэгчээр халдварлах үед хэрэглэнэ. Гэрийн тэжээвэр амьтанд 10 кг амьдын жинд 1 мл агуулагдахаар тооцож хийнэ.

Хориглох заалт: Бэлдмэлийг хэрэглэснээс хойш үхрийн махыг 14 хоног, гэрийн тэжээвэр амьтны махыг 10 хоног, сүүг 4 хоног ба 8 удаа саасны дараа хүнсэнд хэрэглэнэ. Нэг сартай хээлтэй малд ихээр хийхийг хориглоно.

Эмийн идэвхээ алдах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 3 жил

Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Анхааруулга: Тодорхойгүй

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.