КОМПАНИЙН ТҮҮХ

Агриматко Компанийг үүсгэн байгуулагч Халил Микдади 1936 онд Ойрх Дорнод болон Дундад Азийн улс орнуудын хөдөө аж ахуйг хөгжүүлэх маш их нөөц бололцоо байгааг олж харж компаниа байгуулжээ. Тэрээр хөдөө аж ахуйн чиглэлээр Франц улсад боловсрол эзэмшсэнийхээ дараа Палестинд эргэн ирж Фермерүүдийн эрэлт хэрэгцээ болсон үр тариа, бордоо, багаж хэрэгсэл, агрохимийн бүтээгдэхүүний дэлгүүрийг нээн ажиллуулсан байна.

Фермерүүдийг бүх талаар дэмжихэд бүтээгдэхүүн нийлүүлэх дан ганц худалдааны үйл ажиллагаа хангалтгүй, харин тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг аливаа асуудлыг шийдэхэд зөвлөмж, заавар чиглэл өгч байх хэрэгтэй юм гэдгийг Халил Микдади мэдсэн юм. Тэрээр олж авсан мэдлэг боловсролдоо тулгуурлан фермерүүдэд дээрх цогц үйлчилгээг үзүүлэхээр санаа зориг шулуудсан ба тэр өдрөөс эхлэн Агриматкогийн үзэл санаа, эрхэм зорилго нэгэнт тодорхой болсон байна. Халил Микдадигийн анх үүсгэн санаачилсан үйл ажиллагааг түүний хөвгүүд болох Халед, Мустафа нар, мөн хожим Исам нар үргэлжлүүлэн авч явж байгаа ба өнөөдөр Агриматко компанийн удирдлагад Халил Микдадигийн хоёр болон гурав дахь үеийнхэн нэгдэн ажиллаж байна. Компанийн эрхэм зорилго болон үнэт зүйлсдээ үнэнч байж жирийн фермерүүдэд тавьж буй сэтгэл санаа, үзүүлж буй хүчин чармайлт нь бизнесийн тогтвортой хөгжил дэвшлийн үндэс суурь болсоор байна.

Нэг талаас ажилчиддаа компанийн бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнд татан оролцуулж тэдний санаа оноог сонсох, ажил болгон хэрэгжүүлэх менежментийн арга барил, нөгөө талаас фермерүүдэд тулгарч буй аливаа асуудлыг шийдэхэд нь компанийн агрономчид тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж мэдлэг туршлагаа харамгүй хуваалцах тулгуур бодлогод Агриматко-гийн амжилтын гол учир оршино.

Агриматко компани нь хөдөө аж ахуйн салбарт олон жил тууштай ажиллахдаа өөр өөр соёл иргэншил бүхий улс орнуудад салбар компаниудаа нээн ажиллуулж ард иргэдэд нь бодит хөрөнгө оруулалт хийн бизнесийн үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин хамтран ажиллаж байгаа нь Агриматко-гийн бас нэгэн онцгой бөгөөд давамгай байдлыг харуулж байгаа юм.