БИДНИЙ ТУХАЙ

logo

“АГРИМАТКО” компани нь 1936 онд байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар дэлхийн 52 улс оронд салбар компаниа нээн ажиллуулж хөдөө аж ахуйн төрөл бүрийн бүтээгдэхүүн, тухайлбал малын эм бэлдмэл, тэжээл, төрөл бүрийн үр, бордоо, ургамал хамгааллын бодис, газар тариалангийн машин техник нийлүүлдэг компани юм. Хөдөө аж ахуйн салбарт олон жил тууштай ажиллахдаа өөр өөр соёл иргэншил бүхий улс орны ард иргэдэд бодит хөрөнгө оруулалт хийн бизнесийн үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин хамтран ажилладаг нь Агриматкогийн нэгэн онцгой бөгөөд давамгай тал нь юм . Агриматко нь 2012 онд Монголд салбар компаниа нээж одоогоор Иордан, Испани, Украин, Франц зэрэг улсын 40 гаруй нэр төрлийн малын эм тариа, нэмэлт тэжээл болон мал эмнэлгийн төрөл бүрийн багаж хэрэгслийг 21 аймаг дахь өөрийн гэрээт борлуулагчаар дамжуулан түгээн борлуулж байна .