ХӨЛ АМРААЖ, СЭРҮҮЦҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ШАВАР ТҮРХЛЭГ

Адууны дасгал сургуулилалт, сунгаа болон уралдааны үед шандас, шөрмөс болон судасны хана их ачаалал авсны улмаас суналт, халалт үүсдэг тул үүнээс шалтгаалж хөлд цус буух, хавдах, шандас, шөрмөс гэмтэх эрсдэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн.

  • Сэрүүцүүлэгчийг нэмэгдүүлэх зорилгоор Witch hazel-г агуулсан
  • Хаван, хөхрөлт, өвдөлтийн зовуурыг намдаахад тусалдаг
  • Дасгал, сунгаа эсвэл уралдааны дараа ашиглахад нэн тохиромжтой
  • Цэвэр байгалийн гаралтай 24 цагийн турш хэрэглэх боломжтой тайвшруулан сэрүүцүүлэгч шавар
  • Глицериний агууламжтай тул угааж цэвэрлэхэд хялбар (хүйтэн усаар амархан угаагддаг)

НАЙРЛАГА: Цэвэр байгалийн гаралтай Английн боловсруулсан шавар.

  • Witch Hazel (North America-д ургадаг сэрүүцүүлэгч ургамал)
  • Эвкалипт
  • Алое
  • Глицерин

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН:

Өвдөгний үенээс сагагны үе хүртэл 0.3-0.5см зузаантай жигд түрхэнэ. Түрхээд 24 цагийн турш  үйлчилнэ.

АНХААРУУЛГА:

  • Ил шархан дээр хэрэглэж болохгүй
  • Зааврын дагуу хэрэглэнэ
  • Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.