ИВЕРМЕКТИН АГУУЛСАН ТАРИЛГЫН БЭЛДМЭЛ

НАЙРЛАГА: Ивермектин  

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Үхэр, тэмээ, хонь, ямааны гадна болон дотор шимэгчээр үүсгэгдсэн өвчнийг эмчлэх ба өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

  • Gastrointestinal Nematodes (бие гүйцсэн авгалдай): Haemonchuscooperia,       Namatodirus, Bunostomum, Ostertagia, Trichuris, Oesophagostomum, Strongyloides
  • Уушигны нематид: Dictyocaulus, Protostronggylus, (бие гүйцсэн авгалдай)
  • Хонины хамрын гуурын бүх үе шатанд, Oestrusovis
  • Арьсны гуур: Hypoderma
  • Хамууны хачиг: Psoroptes, Sarcoptes and chorioptes
  • Бөөсний төрөл: Linognathus, Haematopinus, Solenopotes

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

Үхэр, тэмээ, хонь, ямаанд 50кг амьдын жинд 1 мл-ээр тооцож арьсан дор тарьж хэрэглэнэ.

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • 12 долоо хоногоос бага настай тугалд хэрэглэж болохгүй.
  • Хээлтэй малд төллөхөөс 60 хоногийн дотор хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Үхэр, тэмээний маханд 35 хоног
  • Хонь, ямаа маханд 42 хоног
  • Эмчилгээ хийсэн малын сүүг 14 хоног хүнсэнд хэрэглэхийг хориглоно.