You are currently viewing Dexaroide Inj

Dexaroide Inj

НАЙРЛАГА: Дексаметазон 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Үрэвслийн эсрэг ба дархлал дарангуйлах кортикостероид үйлдлийг нь ашиглан богино хугацаат эрчимт эмчилгээнд хэрэглэдэг.

  1. Шоконд орох, зүрх судасны коллапс, өндөр халуурах, дэлэнгийн цочмог үрэвсэл болон түлэгдсэн үед хэрэглэнэ.
  2. Цусанд ацетонд бие үүсэх буюу цусны эргэлтийн цочрол, муужран унах, Кетоз болсон үхэрт глюкоген нийлэгжилтийг нэмэгдүүлэхээр хэрэглэнэ.
  3. Бүх малд үрэвслийн эсрэг хэрэглэнэ.
  4. Үений үрэвсэл
  5. Адууны туурайн хананы үрэвсэл
  6. Арьсны үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Бүх мал амьтанд100 кг амьдын жинд 1,5 мл тунгаар судас, арьсан дор булчинд гэх мэт замаар тарьж олгоно.

Адуу, үхэрт: 2.5-7,5 мл

Унага, тугал, хонь, ямаанд: 0.5-1.5 мл

Нохойнд 0.125-0.5мл

Мууранд: 0.125 мл хамгийн дээд тун.

Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр. Шаардлагатай бол 24 – 48 цагийн дараа давтан тарина.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Адууны туурайн ханын үрэвсэлт эмгэгийн үед хэрэглэж болохгүй
  • Чихрийн шижин, яс зөөлрөх, зүрх болон бөөрний эмгэгтэй мал амьтанд
  • Хээлтэй малд хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.
  • Тарилгыг арьсанд хүргэхгүй байх.
  • Бусад дааврын бус үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүдтэй цуг (24 цагийн дотор) хэрэглэхийг хориглоно.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Үхрийн маханд: 14 хоног
  • Хонь, ямааны маханд: 28 хоног
  • Үхрийн сүүнд: 3 хоног
  • Хонь, ямааны сүүнд: 7 хоног

Мөн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд дөнгөж төрсөн тугалыг хөхүүлж болохгүй.

Хариулт үлдээнэ үү