Зориулалт:
Амко бордоо нь усаар хурдан задарч үр тарианы таримлын иш навчинд шингэж, улмаар навч үүсэх, цэцэглэх үе шатанд онцгой ач холбогдолтой.
Агууламж: (жин/хувь, хуурай)
Нитрат Азот 13%,
MgO 5%,
Mn 2%,
Cu 2%
Бордооны давуу чанар:
- Нүүрс усыг улаанбуудай руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэж, азотыг бүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ.
- Ургалтын хугацаанд үр тариаг өвчлөлөөс хамгаалж, фотосинтезийг идэвхижүүлдэг Зэс, Марганц зэрэг бодисоор элбэг.
- Буудайн түрүү үүсэх үеэс бүрэн болц хүртэл хугацаанд нэн шаардлагатай элементүүдээр хангаж, ургацын чанарыг бүрдүүлэхэд чухал нөлөөтөй.
- Үр тарианы иш, навчинд шүршиж хэрэглэнэ.
- Бусад бодистой хольж хэрэглэх үед нийцэх эсэхийг анхаарах шаардлагатай.
Хэрэглэх тун хэмжээ:
Улаанбуудайн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор бутлалтаас гол хатгалтын үед 200 л усанд 1,5-2,5кг/га бодисыг найруулж хэрэглэнэ.