You are currently viewing TOP-GUN Inj ()100ml

TOP-GUN Inj ()100ml

ТОП-ГАН: ТАРИЛГА НЬ АМЬСГАЛ БОЛОН ХОДООД ГЭДЭСНИЙ ЗАМЫН ӨВЧНИЙГ ЕРДИЙН АНТИБИОТИК БҮРЭН ЭМЧИЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙСНЫГ БҮРЭН ЭМЧИЛЖ ЧАДДАГ БОЛСОН БӨГӨӨД ХАМГИЙН ХУРДАН ХУГАЦААНД ЭМЧИЛДЭГ БЭЛДМЭЛ ЮМ.

Найрлага:

  • Florfenikol (Флорфеникол) ……100mg
  • Tylosin Tartrate (Тилозин Тартрат) …..50mg
  • Dexamethasone Disodium Phosphate (Дексаметазон дисодийн фосфат)….660ug

Хамрах хүрээ ба үйлдлийн механизм: Флорфеникол ба Тилозинд мэдрэмтгий эмгэг төрүүлэгч бичил биетүүдээс үүдэлтэй өвчний эмчилгээнд:

  • Үхэр, хонь, ямаа: Уушигны хатгаа, Бронхит буюу гуурсан хоолойн үрэвсэл, Бактерийн гаралтай гэдэсний үрэвсэл, Septicemia өвчин, Савны үрэвсэл, Дэлэнгийн үрэвсэл ба маститийн үед.
  • Гахай: Плевропневмони, Пастереллёз, Микоплазмал уушигны үрэвсэл, Колибациллоз, Салмонеллёз ба Глессерийн өвчиний үед
  • Нохой, муур: Уушигны хатгаа, Бронхит буюу гуурсан хоолойн үрэвсэл,  нянгийн үүсэлтэй чацга алдах үед

Хэрэглэх заалт:

  • Флорфеникол нь химийн найрлагын хувьд левомицетинтэй төстэй шинэ антибиотик бөгөөд мэдрэмтгий бичил биетнээс үүдэлтэй ходоод гэдэсний замын болон амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай.
  • Тилозин нь нянгийн гадна хана дахь уургийн нийлэгжилтийг саатуулах замаар нянгийн өсөлтийг зогсооно. Грамм эерэг ба сөрөг бактерийн болон микоплазма-ийн эсрэг үйлчилнэ.
  • Дексаметазон нь үрэвслийн эсрэг болон харшил, халдвар, бэртлийн үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Булчинд өдөрт 1 удаа 3 өдөр тарина

Амьтны төрөлХэрэглэх тун
Үхэр  Биеийн жингийн 20 кг тутамд 1мл
Хонь, ямаа
Гахай
Нохой, муурБиеийн жингийн 1 кг тутамд 0.05 – 0.1 мл

Хориглох заалт: Тунг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.

Гадагшлах хугацаа: 28 хоног

Зөвхөн мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэнэ.

Хариулт үлдээнэ үү