You are currently viewing AINIL 100ml

AINIL 100ml

НАЙРЛАГА:  Кетопрофен

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

АДУУНД:

  • Шөрмөс,  шандасны бэртэл гэмтлийн үед
  • Туурайн бэртэл гэмтлийн үед
  • Ясны бэртэл, гэмтлийн үед өвчин
  • Үе мөчний өвчин, гэмтлийн үед
  • Арьсны үрэвсэл, ил шархны үед
  • Гэмтлийн болон үрэвслийн хавангийн үед
  • Хоол тэжээлийн түгжрэл, колик, дэлүүтэх үед өвчин намдаах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ.

ҮХЭРТ:

  • Үрэвслийн эсрэг
  • Өвчин намдаах
  • Хөхний булчирхайн үрэвслийн үед хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

АДУУНД: 45кг амьдын жин тутамд 1мл-ээр тооцож вен судсаар тарьж хэрэглэнэ. Эмчилгээг 3-5 өдөр үргэлжлүүлэн хийнэ.

  • 400кг амьдын жинд – 9мл
  • 300кг амьдын жинд – 7мл
  • 200кг амьдын жинд – 5мл

ҮХЭРТ: 100 кг амьдын жин тутамд 3мл-ээр тооцож вен судсаар буюу булчинд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг 1-3 өдөр үргэлжлүүлэн хийнэ.

  • 500кг амьдын жинд – 15 мл
  • 300 кг амьдын жинд – 9 мл
  • 200кг амьдын жинд – 6кг

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.
  • Хүчлийн хольц агуулсан эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Үхэр, адууны маханд 4 хоног

Сүүнд 0 хоног буюу хадгалагдахгүй

Хариулт үлдээнэ үү