You are currently viewing EVERYDAY ELECTROLYTE (1kg)

EVERYDAY ELECTROLYTE (1kg)

ЭРДСИЙН ДУТАГДЛЫГ БҮРЭН НӨХӨХ БЭЛДМЭЛ

Энэхүү бүтээгдэхүүнийг уралдааны адуунд өдөр бүр хэрэглэснээр адууны уралдаан тэмцээн, бэлтгэлийн үед хөлсөөр алдагдсан эрдсийг  бүрэн нөхөж  хужирсах болон шороо идэхээс адууг бүрэн сэргийлж чадна.

Эрдэс бодисын дутагдалд орсон адуунд доорхи шинж тэмдгүүд илэрдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор Everyday Electrolyte бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

  • Хужирсаж, шороо, үнэс идэх, мод мэрэх
  • Зүрх судасны үйл ажиллагааны эмгэг ( хөөрөх, хоол тэжээлд дургүй болох)
  • Араг яс, холбоос, зөөлөн эдийн бат бөх, эрүүл байдал алдагдах (доголох, бэртэх)
  • Туурай хагарах, үсний өнгө алдагдах
  • Ачаалал даах чадвар алдагдах, сульдах, ядрах (үзүүрийн цуцаа ирэх)

НАЙРЛАГА:  (100гр тутамд)

  • Натрийн хлорид – 23гр
  • Магнийн сульфат – 9гр
  • Калийн хлорид – 7гр
  • Натрийн бикарбонат – 4.75гр
  • Декстроз – 3.25гр
  • Кальцийн карбонат – 3гр

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: 2.5 литр хөлсөөр алдсан эрдэс бодисыг 50 гр Everyday Electrolyte нөхнө гэж тооцдог. Өдөр бүр бэлтгэл, уралдааны дараа  усанд уусгаж уулгах буюу тэжээлд нь хольж өгнө.

  • Том адуунд – 50гр (нэг халбага)
  • Бага насны адуунд – 25гр (тал халбага)

АНХААРУУЛГА:

  • Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад цэнгэг усаар сайтар усал
  • Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэр
  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй
  • Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Хариулт үлдээнэ үү