You are currently viewing FLAIR STRIP

FLAIR STRIP

ЧӨЛӨӨТЭЙ АМЬСГАЛАХЫГ ДЭМЖИХ ХАМРЫН НААЛТ

Малын эмч нарын боловсруулсан адуунд зориулсан хамрын наалт нь химийн найрлагагүй, өөрөөсөө наалддаг цавуутай, уралдаан тэмцээний явцад бахардах, хүчилтөрөгчийн дутагдалд орохоос бүрэн сэргийлэх бүтээгдэхүүн юм.

Уралдаан, бэлтгэлийн явцад морины хамрын самсаа (дэлбээ) буюу зөөлөн эд хонхойж сорогдсоноор (шамшийх) дутуу амьсгалж хүчилтөрөгчийн дутагдалд орж булчин хурдан цуцах, бодисын солилцооны хямрал биед явагдаж хурд, хүч гаргах чадвар мууддаг.

       Иймд уг наалтыг хэрэглэснээр:

  • Адууг уралдах, давхих явцад амьсгалах үйл ажиллагааг чөлөөтэй байлгана.
  • Холын зайн уралдааны явцад ядаргаа цуцааг багасгаж  илүү хурд, хүчийг үзүүлэхэд туслана.
  • Наалтыг хэрэглэснээр эрчимтэй дасгал сургуулилт, уралдааны  явцад наалтгүй адуунаас 5-7% бага энерги зарцуулагдаж байгаа нь тогтоогдсон.
  • Эрчимтэй дасгал сургуулилт хийх үед уушигны гэмтлээс бүрэн хамгаалах, өдөөгдсөн уушгины цус алдалтыг бууруулдагба бахардахаас сэргийлнэ.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:  Наалтыг бэлтгэл хийх болон уралдаанаас 30 минутын өмнө нааж өгнө.

  1. Адууны хамрыг арчиж цэвэрлээд, хамрын үсийг дээш нь самнах
  2. Хамрын наалтын ар талын 2 захыг зураасны дагуу нугалах
  3. Голын дунд давхаргыг салгаж, зураасны дагуу нугалж, нугалсныгаа 4-р зургийн дагуу хуулан авах
  4. Хамрын нүхнээс дээш хоёр хурууны өргөнтэйгээр байрлуулан хамрын наалтаа голлуулж байгаад наалтын голын давхаргыг салган авч, наалтаа сайн дарж өгнө.

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд:

  • Морь хөлрөхөөс  нь өмнө буюу уралдаанаас 30 минутын өмнө нааж өгнө.
  • Ашиглахын өмнө морины хамраас шороо, тосыг цэвэр, хуурай даавуу эсвэл цаасан алчуураар арилгаж, үсээ хамар дээр нь дээш нь чиглүүл.

Leave a Reply