You are currently viewing FARRIERS FRIEND HOOF HEALTH SPRAY (600ml)

FARRIERS FRIEND HOOF HEALTH SPRAY (600ml)

АДУУ УЛДАХААС БҮРЭН СЭРГИЙЛЭХ ЦАЦЛАГА

Адууны ул тавагны эмгэг болон улдалтаас найдвартай хамгаалагч байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Цацлага нь туурай, ул таваг, гахайн  РН төвшин буюу уян хатан байдлыг  эрүүл хэвийн байлгаж бактери болон вирусээс үүдэлтэй эмгэг төрүүлэгчдийг устгах, үүсгэхгүй байх зориулалттай.

Адууны ул, гахай, тавагны уян хатан байдлыг хангаснаар хатуу, чулуурхаг газар уралдах, бэлтгэл хийхэд улдахгүй, гахайнд эмзэглэл өвдөлт үүсгэхгүй байхад туслах бүтээгдэхүүн юм.

НАЙРЛАГА:

  • Органик хүчил
  • Төрөл бүрийн тоснууд
  • Цайр
  • Зэс

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН:

Туурай, ул таваг, гахайг сайтар цэвэрлэн илүү ургалтыг өөлсний дараа өдөрт 2 удаа цацаж хэрэглэнэ. Шүрших  хэсэгт 2 удаа шүршихэд хангалттай байдаг.

АНХААРУУЛГА:

  • Гахайг сайтар өөлж, цэвэрлээд цац.
  • Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Хариулт үлдээнэ үү