You are currently viewing CREATINE MONOHYDRATE (2kg)

CREATINE MONOHYDRATE (2kg)

АДУУНЫ ТАМИР НЭМЭХ, БЯР СУУЛГАХ, БУЛЧИНГИЙН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭГЧ УУРАГ

Креатин моногидрат 100% агуулсан тэжээлийн нэмэлт нь уралдааны адууны бэлтгэл сургуулилалт,  холын зайн уралдаан болон давхар уяанд ядарч сульдахаас адууг бүрэн хамгаалахад нэн тохиромжтой бүтээгдэхүүн.

Фосфорын хүчил агуулсан креатиныг адуунд нэмэлтээр өгснөөр энергийн нэгдэл болох  Креатин фосфат үүсгэж ADP-г ATP руу хувиргах чухал хөдөлгүүр болж булчингийн эсүүд дэх энергийг үүсгэнэ.

  • Адууны булчин дахь судасны хэмжээг өргөсгөх, цусны эргэлт эрчимжүүлэх, булчингийн масс нэмэх болон ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ
  • Булчинг нэмэлт хүчээр хангана
  • Нүд, харааг сайжруулна
  • Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
  • Биед эрчим хүч энергийн хүртээмжийг сайжруулна
  • Мэдрэлийн стресс тайлах онцгой нөлөөтэй
  • Адуу дасгал сургуулилалт, уралдаанд булрахгүй
  • Адуу дасгал сургуулилт, уралдааны дараа хурдан сэргэдэг.

НАЙРЛАГА:  100% креатин моногидрат

  • Protein (as Nitrogen) – 28.19%
  • Crude Oil – <0.5%
  • Crude Ash – <0.1%
  • Crude Fibre – <0.1%
  • Sodium – 0.0232%

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН: Бүтээгдэхүүн болгон 25 граммын тунлагч халбагатай.

  • Уяа сойлгын үед эхэлж өгөхдөө өдөрт 25 граммаар өдөрт 3 удаа, 7 хоног тэжээлд нь хольж өгнө. 7 хоногоос хойш өдөрт 2 удаа 25 граммаар тэжээлд нь хольж өгнө.

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй
  • Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Хариулт үлдээнэ үү