You are currently viewing FLUNEX 50mg/ml (100ml)

FLUNEX 50mg/ml (100ml)

ӨВДӨЛТ НАМДААХ, ХАЛУУН БУУРУУЛАХ, ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ

Найрлага:

  • Флуниксин
  • Фенол
  • Формальдегид сульфоксилатын натри

Хэрэглэх заалт:

АДУУНД:

  • Араг яс, булчингийн эмгэг, гэмтэл, үрэвслийн үед
  • Шандас шөрмөсний бэртэл, гэмтэл, үрэвслийн үед
  • Хоол, тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн өвдөлт, эмзэглэл болон түгжрэл, дэлүүтэх, коликийн үед өвдөлт намдаахад хэрэглэнэ.

ХИВЭГЧ МАЛД:

  • Хурц үрэвслийн явцад халууныг бууруулах
  • Амьсгалын замын үрэвслийн эмгэг шинж тэмдгийг багасах зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

АДУУНД: 45кг амьдын жин тутамд 1мл-ээр тооцож вен судсаар тарьж хэрэглэнэ.

Эмчилгээг шаардлагатай тохиолдолд 5 өдөр үргэлжлүүлэн хийнэ.

  • 360кг амьдын жинд – 8мл
  • 270кг амьдын жинд – 6мл
  • 180кг амьдын жинд – 4мл

ҮХЭРТ: 45кг амьдын жин тутамд 2 мл-ээр тооцож вен судсаар тарьж хэрэглэнэ.

  • 450кг амьдын жинд – 20 мл
  • 360 кг амьдын жинд – 16 мл
  • 180кг амьдын жинд – 12мл

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Зүрх, элэг, бөөрний өвчинтэй болон ходоод гэдэсний шархтай мал амьтанд хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.
  • Хүчлийн хольц агуулсан эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Хивэгч малын маханд 14 хоног
  • Адууны маханд 28 хоног
  • Сүүнд 2 хоног

Хариулт үлдээнэ үү