You are currently viewing OXYTETRAVET AEROSOL (200ml)

OXYTETRAVET AEROSOL (200ml)

НАЙРЛАГА:  Окситетрациклин гидрохлорид

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Окситетравит аэрозолыг бүх төрлийн нянгийн эсрэг, ялангуяа хэсэг газрын ил шарх, шархны халдварын үеийн эмчилгээнд шүршиж хэрэглэнэ.

  • Арьс болон хөл, туурайн үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэнэ. /Балцруу, сөдрөг г.м/
  • Хазаж уруулсан болон бүх ил шарханд хэрэглэнэ.
  • Адууны нуруу авагдсан болон жилбэий цоорсон шарханд хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

Шархыг сайтар угааж цэвэрлэсний дараа Окситетравет аэрозолийг сайтар сэгсрээд 1-2 секунд шархыг бүрэн бүрхтэл 15-20 см талбайд цацаж хэрэглэнэ.

Эмчилгээ хийсэн мал амьтныг бэлчээрт гаргахын  өмнө хуурай газар нэг цаг орчим байлгана.

АНХААРУУЛГА:

  • Аэрозолийг хэрэглэсний дараа баллон савыг хатгаж, цоолж, түлж, шатаах болон хэт улайссан халуун эсвэл гал авалцах боломж бүхий газар байлгаж болохгүй.
  • Окситетравит аэрозолиор эмчилгээ хийж буй хүн өөрийн болон мал амьтны нүд, арьсанд хүргэж, цацаж болохгүй мөн хэрэглэсний дараа гараа сайтар угаана.
  • Аэрозолийг агаарт цацагдсаны дараа амьсгалахаас болгоомжил.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Хариулт үлдээнэ үү