You are currently viewing AMOXIVET 20% (100gr)

AMOXIVET 20% (100gr)

НЯН БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ УСАНД УУСГАЖ АМААР ХЭРЭГЛЭДЭГ АНТИБИОТИК

НАЙРЛАГА:

  • Амоксициллин
  • Бета-лактам

Хэрэглэх заалт:

  • Хоол тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үед
    • Чацга алдах
    • Төлийн биж өвчин
    • Гэдэсний түгжрэл
    • Тэжээлийн хордлого
  • Шээс боловсруулах замын эмгэгүүд буюу шээс боогдох үед
  • Адууны сахуу өвчний үед
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед
    • Хатгаа
    • Уушгины эмгэг
    • Ханиалга
    • Хамраас нус гоожих

Тэжээвэр шувуу болон тугалд амоксициллинд мэдрэмтгий бичил биетүүдээр үүсдэг халдвар болон амьсгал, шээс, тэжээл боловсруулах замын халдваруудыг эмчлэхэд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Бүх мал амьтанд  тэжээлд болон усанд найруулж  амаар олгоно.

  • Адуу, үхэрт: 90 кг амьдын жин тутамд – 4 гр тооцож өдөрт  2 удаа 3-5 хоног олгоно
  • Хонь, ямаанд: 45 кг амьдын жин тутамд – 2 гр тооцож өдөрт  2 удаа 3-5 хоног олгоно
  • Төл малд: 10 кг амьдын жин тутамд – 0.5 гр өдөрт 2 удаа сүү эсвэл сүү орлуулагчтай хольж 3-5 хоног олгоно.
  • Шувуунд: 100гр –ийг 200-400 литр усанд найруулж 4-5 өдөр олгоно.

АНХААРУУЛГА:

  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Пенициллин, цефалоспоринд хэт мэдрэмтгий мал амьтанд хэрэглэж болохгүй.
  • Бүдүүн тэжээлд орсон тугалд хэрэглэж болохгүй.
  • Мэрэгч амьтдад хэрэглэж болохгүй.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА:

  • Малын маханд 5 хоног
  • Шувууны маханд 1 хоног

Leave a Reply