You are currently viewing ORONDO SPRAY (250ml)

ORONDO SPRAY (250ml)

МЭС ЗАСЛЫН ШАРХ, ДОГОЛ ӨВЧИН БОЛОН ИЛ ШАРХНЫ ЦАЦЛАГА

НАЙРЛАГА:  Хлортетрациклин

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Үхэр, хонь, ямаа, шувуу, нохой болон муурын мэс заслын шарх, догол өвчин, грамм эерэг, сөрөг нянгийн Streptococcus spp., Haemophilus spp., Klebsiella spp., Clostridium spp., Fusobacterium spp, риккетси, микоплазм, хламид, эгэл биетэн Theileria, Eperythrozoon and Anaplasma –н эсрэг гадуур шарханд шүршиж хэрэглэнэ. Хлортетрациклин нь тетрациклины бүлэгт хамрагдах бөгөөд өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик юм

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

Шархыг сайтар угааж цэвэрлэсний дараа Орондоог сайтар сэгсрээд 1-2 секунд шархыг бүрэн бүрхтэл 15-20 см талбайд цацаж хэрэглэнэ. Шаардлагатай бол давтан хэрэглэнэ.

Эмчилгээ хийсэн мал амьтныг бэлчээрт гаргахын  өмнө хуурай газар нэг цаг орчим байлгана.

АНХААРУУЛГА:

  • Тетрациклинд мэдрэг мал амьтанд хэрэглэж болохгүй.
  • Орондоог хэрэглэсний дараа баллон савыг хатгаж, цоолж, түлж, шатаах болон хэт улайссан халуун эсвэл гал авалцах боломж бүхий газар байлгаж болохгүй.
  • Орондоогоор эмчилгээ хийж буй хүн өөрийн болон мал амьтны нүд, арьсанд хүргэж, цацаж болохгүй мөн хэрэглэсний дараа гараа сайтар угаана.
  • Орондоог агаарт цацагдсаны дараа амьсгалахаас болгоомжил.
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА: Хэрвээ яаралтай нядалгаа хийх шаардлага гарвал шүршсэн хэсгийн огтолж хаях хэрэгтэй.

Leave a Reply