You are currently viewing OPTIMA BCAA (500g)

OPTIMA BCAA (500g)

Булчинг хамгаалах, хөгжүүлэх, уралдааны адууны үзүүрийн суулт, цуцаа арилгах амин хүчлийн нунтаг

Optima BCAA нь гинжин амин хүчлүүд болох L-Valine, L-Leucine, L-Isoleucine болон L-Glutamine нарын өвөрмөц нэгдэл юм.

Адууны эрчимтэй дасгал сургуулилалт, сунгаа, уралдааны үед булрахгүй байх, булчингийн бүрэн бүтэн, эрүүл байдлыг хангах, холын зайн уралдаанд булчин ядарч, цуцахгүй байхад нэн тохиромжтой бүтээгдэхүүн.

  • Булчингийн өсөлтийг дэмждэг
  • Булчинг сүүн хүчлийн дутагдалд орохоос сэргийлдэг
  • Булчинг ядаргаанд орж сульдахаас сэргийлдэг
  • Булчингийн бэртэл, гэмтлийн эдгэрэлтийг хурдасгана

НАЙРЛАГА:

  • L-Leucine – 5000мг   
  • L-Valine – 4200мг
  • L-Isoleucine – 1800мг
  • Кальцийн карбонат
  • Декстроз
  • Эрдэнэ шишийн цардуул
  • Глютамин пептид

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ, ТУН: 

  • Өдөр тутмын хэрэглээнд – 12.5 граммаар өдөрт 2 удаа тэжээлд хольж өгнө
  • Сунгаа, уралдаанаас 4 хоногийн өмнө – 25 граммаар өдөрт 2 удаа тэжээлд хольж өгнө
  • Сунгаа, уралдаанаас хойш 2 хоногийн дараа өгч эхэлнэ.

Тунлагч халбага нь: 12.5 граммын хэмжээтэй

АНХААРУУЛГА:

  • Зааврын дагуу хэргэл
  • Тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй
  • Зөвхөн мал, амьтанд хэрэглэнэ
  • Нарны шууд тусгалаас хол, чийггүй, хуурай газар хадгална.

Хариулт үлдээнэ үү